Нээлттэй эх код баазад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл програмч болгонд байдаг байх. Харин яг хаанаас эхлэхээ мэдэхгүй үе тохиолдох нь элбэг. Иймд, бид хэд шиг будилсан хөгжүүлэгч нарт ядаж хийх үйлдлийн зохих дарааллыг нь таниулчих зорилгоор энэхүү төсөл нь эхэлжээ. Та ч бас нээлттэй эх код баазад өөрийн нэмрээ оруулмаар байгаа бол доорх алхмуудыг дагаад хийгээрэй.
Терминалтай ажиллах дургүй бол GUI ашигласан хичээл рүү ороорой.
Компьютер дээрээ git суулгаагүй бол энд дарж суулгана уу..
Та энэ хуудасны дээд хэсэгт орших fork товчийг дарснаар энэ рэпоны хуулбар таны хаягт үүсэх юм.
Форк хийчихсэн рэпогоо компьютер дээрээ суулгахын тулд хлээд Гитхаб хаяг дээрээ очоод, форклосон рэпогоо олоод, code гэсэн товчин даар дараад, SSH хэсэг дээр дарж, хуулах товчлуур дээр дарах хэрэгтэй.
Дараа нь, терминалаа нээгээд доорх үйлдлийг хийнэ:
git clone "саяны хуулсан линк""саяны хуулсан линк" хэсгийн оронд эхний алхам дээр хуулсан линкээ наана.
Жишээ нь:
git clone git@github.com:таны-гитхаб-хаяг/first-contributions.gitтаны-гитхаб-хаяг гэсний оронд Гитхабын хэрэглэгчийн нэрээ бичнэ. Ингэснээр та өөрийн хаяг дээрээ үүсгэсэн энэхүү рэпоны хуулбарыг өөрийн компьютер дээрээ хувилан авч чадлаа.
Дараа нь, хувилсан рэпоныхоо фолдер луу шилжинэ:
cd first-contributionsgit switch үйлдлийг ашиглан шинэ бранч үүсгэнэ:
git switch -c шинэ-бранчийн-нэрЖишээ нь:
git switch -c add-alonzo-churchgit switch үйлдлийг хийхэд ямар нэгэн алдаа гарсан бол энд дар:
Дараах алдаа гарсан бол Гит програмын чинь хувилбар нийцэхгүй байна гэсэн үг: "Git: switch is not a git command. See git –help"
Дээрх тохиолдолд git checkout үйлдлийг хэрэглээд үзээрэй:
git checkout -b шинэ-бранчийн-нэрContributors.md файлыг дурын текст эдитор дээр нээгээд өөрийн нэрээ нэмээрэй. Файлын эхэнд болон сүүлд нэмэхгүй л байхад болно.
Дараа нь, үндсэн фолдер луу шилжээд git status үйдлийг хийвэл танд таны өөрчилсөн файлууд харагдана.
Харагдаж буй өөрчлөлтүүдээ эхлээд бранчдаа git add үйлдлийг ашиглан нэмнэ:
git add Contributors.mdДараа нь git commit үйлдлийг ашиглан коммит хийнэ (your-name гэснийг нэмсэн нэрээрээ солихоо мартуузай):
git commit -m "Add your-name to Contributors list"Дараа нь, git push үйлдлийг ашиглан саяны коммитоо пушлэнэ (your-branch-name гэснийг үүсгэсэн бранчийнхаа нэрээр солихоо мартуузай):
git push -u origin your-branch-nameПушлэх үйлдэл дээр ямар нэгэн алдаа заавал энд дарж харах:
-
remote: Support for password authentication was removed on August 13, 2021. Please use a personal access token instead. remote: Please see https://github.blog/2020-12-15-token-authentication-requirements-for-git-operations/ for more information. fatal: Authentication failed for 'https://github.com//first-contributions.git/'
Хэрэв дээрх янзаар алдаа зааж байвал шинэ SSH түлхүүр үүсгэн хаягтайгаа холбох хэрэгтэй гэсэн үг бөгөөд хэрхэн холбохыг энд дарж харна уу.
Мөн, аль рэпотой холбогдсон байгаагаа 'git remote -v' үйлдлээр шалгачихад гэмгүй.
Хэрэв дээрх үйлдлийн хариу доорх маягаар байвал:
origin https://github.com/таны-хэрэглэгчийн-нэр/таны-рэпо-нэр.git (fetch) origin https://github.com/таны-хэрэглэгчийн-нэр/таны-рэпо-нэр.git (push)
дараах үйлдлээр өөрчлөх хэрэгтэй:
git remote set-url origin git@github.com:таны-хэрэглэгчийн-нэр/таны-рэпо-нэр.git
Ингэснээр та нууц үгээр биш хаягтай чинь холбогдсон SSH түлхүүрээр нэвтэрч эхэлнэ.
Гитхаб дээрх рэпо руу очмогц Compare & pull request товчлуур харагдах болно. Уг товчлуур дээр дарснаар шинэ нэгтгэх хүсэлт (pull request) үүсгэх хуудас гарч ирнэ.
Дараа нь нэгтгэх хүсэлтээ илгээнэ.
Таны хүсэлтийг бид хүлээн аваад автоматаар код бааздаа нэгтгэсэн байх болно. Энэ талаар бүртгэлтэй и-мейл хаяг дээр чинь мэдэгдэл ирнэ.
Нээлттэй эх код баазад өөрийн нэмрээ оруулахын тулд ерөнхийд нь мөрдөх ёстой fork -> clone -> edit -> pull request гэсэн дарааллыг та одоо мэддэг боллоо.
Нээлттэй эхэд нэмэр оруулж эхлэх анхны алхамаа хийсэн талаараа энд дарж нөхөдтэйгөө хуваалцана уу.
Өшөө дасгал ажиллахын тулд энд дар.
Нээлттэй эх код баазтай янз бүрийн төслүүдийн жагсаалтыг энд дарж харна уу.
| GitHub Desktop | Visual Studio 2017 | GitKraken | Visual Studio Code | Atlassian Sourcetree | IntelliJ IDEA |
Энэ төслийг дэмжсэн:





