-
Notifications
You must be signed in to change notification settings - Fork 9
3 Wordpress Plugin
Wordpress Plugin бол өөрийн Wordpress website-д шинэ feature болон үйлдэл нэмэх боломж олгох апп юм. Энэ яг л гар утасны апп-тай адил юм. Plugins нь таны website-д маш жижиг зүйлээс маш том хүртэлх ямар ч өөрчлөлтийг хийж чадна. Wordpress Plugins сайтд 48000-аас илүү үнэгүй plugins байдаг ба third-party сайтуудад (Github болон бусад) хэдэн мянган plugins байгаа.
Та Wordpress plugins-ыг үнэтэй эсвэл үнэгүй эсэхээс хамаараад хэд хэдэн ялгаатай газраас хайж болно. Үнэгүй plugin-ыг ямар нэг төлбөргүйгээр суулгаж ашиглаж болно. Харин үнэтэй plugin нь ихэвчлэн илүү сайн feature-үүдтэй байдаг.
Дараах газруудаас та сайн plugin-уудыг олох боломжтой
-
Wordpress.org - сайн үнэгүй
plugin-ууд олох боломжтойofficial wordpress pluginсайт юм. -
Code Canyon - зөвхөн үнэтэй
plugin-уудын олох боломжтой сайт юм. -
third-party developers- ихэнх хөгжүүлэгчид өөрсдийн сайтаар дамжууланplugin-уудыг зардаг.
Wordpress Plugin суулгасанаар таны Wordpress сайтад third-party код нэмэгддэг учраас ямар нэг plugin суулгахдаа болгоомжтой байх хэрэгтэй.
Буруу plugin суулгасанаар дараах зүйлүүд учирч болзошгүй. Үүнд:
- Таны сайтд алдаа үүсэх
- Таны сайтын аюулгүй байдлыг алдагдуулах
- Таны сайтыг удаашруулах
- Хортой код нэмэгдэх
Дээрхи асуудлуудаас зайлсхийхийн тулд дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Сайн хөгжүүлэгчид эсвэл газрууд (
Wordpress.orgэсвэлCode Cayon)-аас суулгахыг хичээх -
Reviews-г унших -
Plugin-ны хамгийн сүүлд шинэчлэгдсэн хугацаа болонmaintenanceбайгаа эсэхийг шалгах
Өөрийн dashboard-наас Wordpress Plugin суулгах нь хамгийн хялбар арга юм. Гэхдээ Dashboard-аас суулгах хоёр арга бий. Эхний арга бол Plugins цэсний Add New товчийг дарж Plugins хуудас руу орно. Суулгах хэрэгтэй байгаа plugin-аа сонгоод Install Now товчийг дарна.
Суулгасаны дараа Active товчийг дарна.
Одоо та суулгасан plugin-аа ашиглах боломжтой.
Харин хоёр дахь арга бол Plugins цэсний Add New товчийг дарж Plugins хуудас руу орно. Хуудасны дээр байрлах Plugins title-ын хажууд байрлах Upload Plugin товчийг дарна.
Wordpress.org сайтаас суулгах plugin-аа хайж олно. Тэгээд татаж авна.
Upload Plugin дарсаны дараах Choose File-ыг дарж татаж авсан zip файлаа сонгоно. Тэгээд Install Now товчийг дарна. Үүний дараа Active Plugin товч гарч ирэх ба энэ товчийг дарсанаар plugin ашиглахад бэлэн болно.
Хоёр дахь арга бол Secure File Transfer Protocol ашиглан Wordpress Plugin-ыг гараар суулгах юм. Wordpress.org сайтаас суулгах plugin-аа хайж олно. Тэгээд татаж авна.
Татаж авсан zip файлаа задлаад FTP client ашиглан /public/wp-content/plugins хавтас руу хуулна.
Одоо та Dashboard-оосоо Plugins > Installed Plugins цэснээс харж болно.
Active хийсэнээр та plugin-аа ашиглах боломжтой болно.
Wordpress-г manage хийхэд зориулсан command line tool болох WP-CLI ашиглан Wordpress Plugin-ыг суулгаж болно. Ингэхдээ wordpress.org сайтаас суулгах plugin-аа хайж олно. Тэгээд URL-ын сүүлд байрлах хавтасын хуулж авах хэрэгтэй.
Одоо дараах командыг ашиглан суулгана.
wp plugin install wordpress-seo
Одоо activate хийх командыг ажиллуулна.
wp plugin activate wordpress-seo










